1-р сарын 17-нд Norton Antivirus-ийн эх код ил болох уу?
![]() |
Өөрийгөө “Yama Tough” гэж өргөмжилсөн хакер ирэх долоо хоногт Symantec Corp-ийн хамгийн ихээр борлуулдаг Norton Antivirus програм хангамжийн эх кодыг олон нийтэд түгээх талаар мэдэгдэл хийсэн талаар Reuters мэдээлж байна.
“Ирэх мягмар гарагт Norton Antivirus-ийн эх код болох 1,7Gb мэдээллийг олон нийтэд түгээх болно” хэмээн Yama Tough өөрийн Twitter-т бичсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Yama Tough нь Symantec-ийн бүтээгдэхүүний эх кодын хэсгийг олон нийтэд түгээсэн нь Norton Antivirus-ийн эх код бодитоор ил болох эрсдэл байгааг харуулж байгаа юм.
Хэрэв дэлхий дээр хамгийн олон зарагддаг вирусын эсрэг энэхүү програм хангамжийн эх код олон нийтэд ил болбол Symantec-ийн бүтээгдэхүүнийг ашиглаж буй хэрэглэгчид цахим довтолгоонд өртөх туйлын эрсдэлд орох болно.
|
|
Tweet | ![]() ![]() ![]() ![]() ![]() |