Өнгөрсөн ням гарагт болсон Казахстаны парламентын сонгуулийн ирц 72%-д хүржээ
![]() |
Казахстаны Сонгуулийн төв хорооны тэргүүн Владимир Фоосын мэдээлж байгаагаар мажилисийн (парламент) элжит бус сонгуулийн ирц орон нутгийн цагаар 16:00 гэхэд 72%-д хүрсэн байна.
Казахстаны парламентын сонгууль нь пропорционал тогтолцооны дагуу явагдаж байгаа бөгөөд сонгуульд нийт 7 улс төрийн нам оролцсон байна: «Нур отан» (Ерөнхийлөгч Назарбаевын нам), «Ак жол», Казахстаны эх орончдын нам, Коммунист нам, Үндэсний социал-демократ нам, «Адилет» ба «Ауыл».
2007 оны сонгуульд Ерөнхийлөгч Назарбаевын «Нур отан» нам нь 88,05%-ийн санал авч байсан бөгөөд барууны ажиглагч нар Казахстанд болж байсан нэг ч сонгуулийг шударга явагдсан гэж үнэлж байгаагүй билээ.
Казахстаны түүхэнд төрт ёсны уламжлал байхгүй (тус улс нь анх 1991 онд тусгаар улс болж байсан), улс төрийн харьцаа нь омгийн харьцаан дээр суурилсан, олон намын тогтолцоо бодит утгаараа бүрэлдээгүй зэрэг шалтаануудын улмаас энэ удаагийн сонгуульд Назарбаевын нам бүрэн ялалт байгуулах мөн л сонгуулийн хүлээгдэж байгаа үр дүн юм.
www.bfm.ru, www.cnn.com-ийн мэдээллийг ашиглав.
|
|
Tweet | ![]() ![]() ![]() ![]() ![]() |