Канад улс Казахстантай цөмийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ
![]() |
Канад улс Казахстан улстай цөмийн хамтын ажиллагааны гэрээнд зөвшилцөлд хүрсэн талаар Канад улсын гадаад хэргийн сайд Жон Байрд (John Baird) өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн тухай www.mining.com сайт мэдээллээ.
Байрд (John Baird) ”энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь хоёр талын цөмийн салбарыг хөгжүүлэх, аюулгүй уул уурхайг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй″ хэмээн мэдэгджээ..
Канад нь жилд 1 тэрбум долларын уран экспортлодог (Канад улс уран үйлдвэрлэлтээрээ дэлхийд 2 дугаарт ордог) бөгөөд тус улсын цөмийн цахилгаан станцууд жилд 5 тэрбум гаруй долларын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг байна.
Канадын Байгалийн нөөц баялгийн сайд Жое Оливер (Joe Oliver) “энэхүү гэрээ нь Канадын цөмийн үйлдвэрүүд Казахстаны цөмийн зах зээлд гарах, хөгжүүлэхэд түлхэц болох бөгөөд ураны олборлолт, боловсруулатанд таатай боломжыг олгож байна” хэмээн мэдэгдсэн байна.
Солонго М.
http://www.mining.com/canada-kazakhstan-ink-nuclear-cooperation-deal-92575/
http://www.mining.com/canada-kazakhstan-ink-nuclear-cooperation-deal-92575/ |
|
Tweet | ![]() ![]() ![]() ![]() ![]() |