Хятадын эдийн засгийн ирээдүйн талаарх хүлээлт
![]() |
Гуравдугаар сард Хятадын удирдлагууд 2016-с 2020 он хүртэлх ирэх таван жилийн төлөвлөгөөний арван гуравдугаар уулзалтаа хийлээ. Үүнд эртнээс л амласан 2020 он гэхэд 2010 оны ДНБ-ыг хоёр дахин нугалсантай тэнцэх ДНБ-тэй болох зорилго багтжээ. Энэхүү 2020 оны зорилгодоо хүрэхийн тулд ДНБ-ний жилийн өсөлтийг 6.5 хувиар өсгөх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн арван их наяд доллар 2020 он гэхэд арван хоёр их наяд доллар болох ёстой гэсэн үг юм. Энэ нь Швейцарийн эдийн засагт нэг жилд эргэлддэг мөнгөн дүнтэй тэнцэх аж.
Арваннэгдүгээр сарын байдлаар үйлдвэрлэл өнгөрсөн хоёр жилд байгаагүйгээр өсөж, хөрөнгө оруулалтууд нэмэгдэж, мөн бүтээгдэхүүний гарц ч өссөн байна. Үүнтэй зэрэгцэн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт хүчтэй байна. Төмрийн хүдэр болон нүүрс зэрэг импортын бараа сар бүрийнхээ тогтоодог дээд амжилтыг эвдэхэд тун ойрхон байгаа бөгөөд Хятадын зээлийн зах зээлийг намжаах зорилгоор хийж буй хязгаарлалтыг үл харгалзан банкны зээл хурдацтайгаар хөгжиж байна.
McKinsey компанийн хийсэн шинэ судалгааны хариу өнгөрсөн пүрэв гаригт гарчээ. Тэд Хятадын зах зээлийн өнөөгийн төрхийг өнгөрсөн жил олон улсын удирдлагуудыг удаашралаараа санааг нь зовоож байсан үетэй нь харьцуулжээ. Харин одоо азийн томоохон компани, корпорациуд геополитикийн тогтворгүй байдал, улс төрийн удирдлагуудын модуляц болон олон улсын худалдаа арилжааны удаашрал санааг нь зовоож байна.
Хоёр мянга гаруй удирдлагуудаас авсан судалгаанаас 26 хувь нь Хятадын эдийн засгийн байдалд санаа зовж байна гэсэн бол өнгөрсөн жилийн буюу 2015 оны гуравдугаар сарын судалгаагаар бараг тал хувь нь Хятадын эдийн засагт санаа зовниж байжээ.
Хятадаас судалгаанд оролцогчид жилийн жилд улс эх орных нь нөхцөл байдал сүүлийн зургаан сард ахиж дээшилсэн гэж хэлдэгтэй харьцуулахад энэ жилийн таамаг илүү хүчтэй байна. Тэдний 26 хувь нь энэ таамагт итгэлтэй байгаа бөгөөд тэднээс хоёр дахин их хүмүүс зургаадугаар эсвэл гуравдугаар сарын аль нэгэнд нь үүнтэй ижил төстэй таамаглалыг бусадтайгаа хуваалцаж санал нийлсэн байна. Эдгээр судалгаанд оролцогчид ирэх сарын нөхцөл байдлыг тогтвортой хүлээнгээ ирээдүйд гарах үр дүнд тун итгэлтэй хандаж байгаа аж. Олон улсын удирдлагууд Хятадын ирээдүйг мөн гэгээлгээр харж байна. Судалгаанд оролцогчдын тавин гурван хувь (Хятадаас судалгаанд оролцогчдын жаран дөрвөн хувьтай тэнцэнэ)-ийн үзэж буйгаар 2017 он бол Хятадын зах зээлийн ирэх таван жилийн төлөвлөгөөнийх нь хамгийн оргил үе нь байх болно гэжээ.
Фрик Элс (Frik Els)
www.mining.com сайтнаас Маргад орчуулав
http://www.mining.com/global-executives-renewed-optimism-chinese-economy/ |
|
Tweet | ![]() ![]() ![]() ![]() ![]() |